Blogger
EENII
On Blogger since: February 2010
Profile views: 1,757

My blogs

About me

GenderFemale
IndustryGovernment
OccupationEconomist
IntroductionБид өөрсдийнхөө амьдралыг өдөр тутам, цаг тутам барьж, босгож, бүтээж байдаг. Эцсийн дүндээ бид өөрсдийнхөө босгосон тэр л “байшин”-д амьдардаг. Сэтгэл, зүтгэл гаргавал сайхан байшинд амьдарна, сэтгэлгүй хандвал муухан оромжинд амьдарна... Харамсалтай нь цаг хугацааг буцааж болдоггүй. Та бол амьдралынхаа барилгачин. Ганц хадаас хадах, хана босгох, цонх шиллэхдээ хүртэл та амьдралаа босгож байгаа. Таны өнөөдрийн гаргаж буй хандлага, сонголтууд бол таны маргаашийн амьдрал. Тэгэхээр амьдралдаа ухаантайхан хандаж, сайн сайхан барилга барьцгаая. М.Энэрэл
InterestsСудалгааны ажил хийж өөрийгөө цаг тутамд хөгжүүлэх, Эргэн тойрныхоо хүмүүсийг хайрлаж чадлаараа туслах, Чөлөөт цагаараа салхинд хөдөө явах, Ном унших, Дэлхийн шилдэг кино үзэж кайф авах, Гэртээ хөгжмөө чанга тавьж бүжиглэх гээд зөндөө дөө хэхэхэ
Favorite moviesХайр дурлалын, Романтик, Найз нөхдийн, Түүхийн, Адал явдалт, Логик утга санаатай, үзсэнийхээ дараа бодоод л байдаг киног сүүлийн үед кино гэж таашаадаг болсон байна лээ. Ер нь цаанаа гоё утга санаа агуулсан, сэтгэлд хоногшсон бүх төрлийн кинонууд.
Favorite booksДалай Ламын сургаалууд Jeffrey Hopkins-ийн гаргасан. Би хүүхэд байхдаа ЗХУ-ын дээжсийг уншиж өссөн болохоор одоо хааяа нэг харахад сайхан дурсамж төрдөг. Бага байхад эмээ маань нүдний шилээ зүүж байгаад л үлгэр уншиж өгдөг байлаа. Үүлэн бор, ЗХУ-ын шилдэг үлгэр гэсэн 5 боть ном авч өгсөн нь миний номын санд хүндтэй байр эзэлдэг. Хожим хүүхэдтэй болоод, уншиж сурахаар нь ээжийнх нь хамгийн "Хүндтэй, Хайртай" ном хэмээн өвлүүлж өгөх бодолтой байдгаа нуух юун. Одоогоор дэлхийд нэртэй Оросын эрдэмтэн Эрнст Мулдашев-ийн "Бурхдын хотын эрэлд", "Эртний хүмүүсийн эмгэнэлт илгээмж" гэсэн ном одоо уншиж байна. Тун сонирхолтой ном юмаа. Төвд Гималайд хийсэн дуулиант судалгаа, гайхам үр дүн, хүн төрөлхтөний үүсэл гарлын тухай итгэхийн аргагүй мөртлөө итгэхгүй байхын аргагүй таамаглал дүгнэлтүүд, орчлонгийн жам ёсны утга учрын тухай эрхгүй эргэцүүлэхэд хүргэх уран сайхны аястай судалгааны ном байна. Үнэхээр саайхан байнаа... Сүүлийн үед номын санд маань ихэвчлэн мэргэжлийн ном, судалгааны ажлууд давамгайлах хандлагатай болж байна. Ном дор мөргөмүй, багш дор мөргөмүй.
Google apps
Main menu