nogunaa

My blogs

Blogs I follow

About me

Gender Male
Location Ulaanbaatar, Mongolia
Links Audio Clip
Introduction Энэ дэлхий дээрх хүн бүр давтагдашгүй өөр өөрийн онцлог давуу талуудтай байдаг. Би ч гэсэн тэдний л нэг. Аливааг сэтгэлээсээ, байж болох хамгийн дээд түвшинд хийхийг эрмэлздэг, тэгээд санасанд минь хүрэхгүй байвал жаахан сэтгэлээр унадаг ч буцаад өмнөхөөсөө илүү эрч хүчтэйгээр босоод гүйдэг нэгэн. Агуу их өсч дэвжихийг хүсэж өөрийгөө өдөр бүр хөгжүүлэн цэцэглүүлэх гэж өөртэйгөө үзэлцэж, тэмцэлдэж, найзлаж, муудалцаж явна. Мөхөшгүй найдварын галтай, засаршгүй өөдрөг үзэлтэн.
Interests Хөгжим сонсох /орой ажлын дараа дуртай дуугаа сонсоод нүдээ аниад л юм бодож байхад нэх сайхан амралт болдог юм шиг санагддаг. /, гэр бүлийнхэнтэйгээ аялах, намуухан өдөр юм бодоод л модтой гудамжаар алхах... гээд л олон олон. Ер нь бол өөрийнхөө хийж байгаа бүхнээ сонирхолтой, хөгжилтэй, үр бүтээлтэй байлгахыг хичээдэг. Ном унших гэдэг миний ганц хийдэг ажил маань. Сүүлийн үед уншсан номын минь жагсаалт овоо нэмэгдээд байгаа, өөрийн уншсан номоороо гэрийнхээ нэг өрөөг дүүргэж номын сан болгоно гэсэн мөрөөдөлтэй. Ямар нэгэн шинэ содон мэдээ, мэдээлэл сонсох, мэдэж авах, хүмүүстэй ярилцах, тэднийг сонсох дуртай. Өө тийн бас ухаарал хайрласан афоризмуудыг уншиж тунгаах, бичиж тэмдэглэх хоббитой. Дуртай афоризм: "Өчүүхэн зүйлээс асар том үр дагавар гардаг болохыг, заримдаа эргэцүүлж суухад өчүүхэн бага зүйл гэж байдаггүй юм байна даа гэж бодогддог. " Брюс Бартон
Favorite Movies Kung Fu Panda, The Angels city, Avatar, Twilight Saga, Titanic, Romeo and Juliet etc
Favorite Music Өө тэгээл өөртөө таалагдсан дуу болгоноо л сонсдын ш дээ. Рок бол рок, хип хоп бол хип хоп... Ажлын дараа сонгодог ая сонсоод хэвтэхэд их сайхан байдаг юм. Сүүлийн үед Lady Gaga- г их сонсоод байгаа. Өвөрмөц санагддаг юм.
Favorite Books За ёстой нэг ганц хийдэг ажил даа. Ер нь л бүх чиглэлээр унших дуртай. Сүүлийн үед гэвэл Айн Рендийн "Эх сурвалж" романыг уншиж дуусгалаа. Гайхалтай гэхээс өөр хэлэх үг яг одоохондоо алга даа. Уншихаа больвол сэтгэхээ болино гэж ёстой үнэн үг шүү. Санал нийлдэг. Унших номнууд ширээн дээр өрөөстэй харагдахад нэх сайхан байдаг юм. Одоо харин Барак Обама, Хиллари Клинтон нарын номыг уншиж байгаа.