Ankhtuya
My blogs
Blogs I follow
Introduction | Миний сэтгэлийн гэгээн цэцэрлэгт саатан морилсон танд Сэтгэлийн цагаан дарсаар хундага тулган ерөөл өргөе. Би аав ээждээ эрххэн гэнэн цайлган жирийн нэгэн монгол бүсгүй. Гэхдээ ихээхэн зөрүүд гэж байгаа. Амьдралыг ариун цагаанаар харж түүндээ хүрэхгүй хэн нэгэнтэй тааралдахад их л гоморхдог байсан гоморхол маань гучин настай үдлээд буцсан. Харин одоо бурхны бүтээсэн бүсгүй заяа гэдэг гоё сайхан байхын хэрээр гомдох эрхгүй гэгээн орших ёстойг ухаарч түүний төлөө бодол оюунаа ариусган өөрөө өөрийгөө тэжээн эрчимжүүлсээр байна. Намайг өөдрөг сайхан явахад минь миний найзууд дэмнэж байдгийг дурдмаар байна. Та гэгээн өөдрөг бүхнээр сэтгэлээ цэнгүүлвэл тэр хэрээр таны амьдрал дэвжин дээшилнэ гэдэгт итгээрэй. Би аз жаргалыг сэтгэлийн их амар амгалан гэж боддог. Түүнийг бүтээж авч бас чаддаг. Тэр аз жаргалаа мундаг ихээр нь хүмүүст түгээхийг бас хүсдэг. Миний амьдралын утга учир энэ бөлгөө. Гэгээн цэцэрлэгээс минь сайхан цэцгийн үндэс олж авахыг хичээгээрэй. Цаашлаад олон сайхан цэцгээр найз нөхдийнхөө ухаан бодлыг тэтгэж, улс орныхоо хөгжилд эв эеийг авчрах болтугай. Найзууд минь та нартаа сайн сайхныг илгээлээ. |
---|