А. Ангараг

My blogs

About me

Gender Male
Industry Engineering
Location Tokyo, Japan
Introduction Гэр бүлийн хүн маань Япон улсад ажиллах болсоноор бид 2006 оноос хойш японд очиж гэр бүлээрээ ажиллаж амьдарах болсон юм. Японд багагүй хугацаанд амьдарч байгаагийн хувьд нийгэм-соёл, цаашилбал япон хүний өдөр тутмын амьдарлын хэв маягийг тодорхой хэмжээнд ойлгож мэдэх болсон билээ. Японд удаан амьдарч байгаа хүмүүс аандаа эрүүлжиж байдаг гэдэгт нээх маргахгүй бизээ. Учир нь японы нийгмийн бодлого нь өвчин туссаны дараа эмчлэхээс илүүтэй, урьдчилан сэргийлэхийг чухалчлан үздэгт байгаа юм. Идэж ууж буй хүнс, өдөр тутмын хэрэглээ, заншил нь эрүүл-урт наслалтын үндэс болдог нь ойлгомжтой билээ. Японы ард түмний хүнсний нэг салшгүй ундаа бол мэдээж ногоон цай билээ. Одоо үед бусад олон төрлийн цайнууд байнга хэрэглэгддэг бөгөөд эрүүл хооллолт, гоо сайхан байхад үлэмж нөлөөтэй цай болон ундаамууд бүхий л дэлгүүр, хоолны газар, автомат-д байдагийг мэдэх бизээ. Бидний хувьд ч өдөр тутмын хүнсэндээ хэрэглэж, ашиг тусыг хүртэж байгаа бөгөөд, монголынхоо ард түмэндээ хэрэглүүлэх, эрүүл хооллолт, гоо сайханд нь дэмжлэг болгох нэгэн зорилго өвөртлөсөн бөлгөө. Таалан ажаамуу!